Сүүн бүтээгдэхүүний шошгоны тэмдэглээнд ОХУ энэ оны долдугаар сарын 15-нд өөрчлөлт оруулж байна. ОХУ-ын Хэрэглэгчийн хяналтын газраас мэдээлснээр сүүний тос орлуулагчийг хэрэглэсэн бол үүнийгээ заавал шошго дээр бичих шаардлагыг тавьж байна.
Ийм найрлагатай сүүн бүтээгдэхүүний шошго дээр “Ургамлын тос агуулсан” гэсэн тэмдэглэгээг хийх болж байгаа юм.
Мөн энэ тэмдэглээ нь хэрэглэгч шууд анзаарч харахаар хангалттай том хэмжээтэй үсгээр бичигдсэн байх ёстой ажээ.
Хэрэв шинэ журмыг зөрчсөн бол 100-300 мянган рубль хүртэл торгох бөгөөд зөрчил давтагдвал нэг сая рубль хүртэл торгуулийн хэмжээг өндөрсгөх юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ