Хадрианы хэрэм | News.MN

Хуучирсан мэдээ: 2011.08.27-нд нийтлэгдсэн

Хадрианы хэрэм

Уг нь сонин хачин ихтэй сайхан амарсан юмсан, даанч тухтай
сууж аятайхан тэмдэглэл бичих зав нь олдохгүй байсаар сонин хуучрах
шинжтэй. Эхнээс нь бага багаар зураг хөрөг оруулж байдаг юм уу гэж
бодлоо. Глазгоу (Glasgow) хотоос Нью Каасл (New Castle) орох замдаа
эртний Ромын эзэнт гүрний хил дээр барьсан Хадрианы хэрэм (Hadrian"s
wall) дээр үдэлсэн юм. Энэ хэрмийг МЭ 122 онд Ромын эзэн хаан Хадриан
гүрнийхээ хилийг эргэх үеийг тохиолдуулан барьж эхэлсэн бөгөөд шотланд
английн өнөөгийн хилээс арай өмнүүр тухайн үедээ 120 км урт, 5-6 м
өндөр, гурван метр орчим өргөн байжээ. Өдгөө уг хэрмээс тун жаахан туурь
үлдсэн, хэрмийн чулууг 18-р зууны үед зам барихад өргөн хэрэглэж байсан
нь улам их нэрмээс болсон гэдэг.
1987 онд дэлхийн соёлын өв
хэмээн зарлагдсан энэ хэрмийн туурь жилдээ олон мянган жуулчин зорьдог
газар болжээ. Хэдий яг чухам ямархуу байгууламж байсныг тааж хэлэхэд
бэрх ч архелоги, түүхчдийн судалгаанд тулгуурлан ямархуу байгууламж
байсан, аль хэсэг нь ямар үүрэгтэй байсан, тухайн үед ямар хоол иддэг
байсан гээд олон мэдээллийн самбар туурийг улам сонирхолтой болгожээ.
Энд орон нутгийн түүх, соёлоо сайн судалж сурталчлах, орчин тойрноо
цэвэр цэмцгэр байлгах эргээд орон нутаг, оршин суугчиддаа аялал
жуулчлалын орлого болон эргэж ирдэг сайхан жишээний нэг энэ хэрэм юм.


Хамгаалалтын цэргийн хуаран байсан барилгын үлдэгдэл

Үргэлжлэлийг http://nomiinclub.blogspot.com/

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж