Николай хааны гэр бүлтэй холбоотой 2000 гаруй материалыг судалж байна

Хуучирсан мэдээ: 2018.07.16-нд нийтлэгдсэн

Николай хааны гэр бүлтэй холбоотой 2000 гаруй материалыг судалж байна

Николай хааны гэр бүлтэй холбоотой 2000 гаруй материалыг судалж байна

Оросын сүүлчийн хаан Николай хааны гэр бүлийнхнийг буудан хороосонтой холбоотой 2000 гаруй бичиг баримтыг судалж байна хэмээн ОХУ-ын Мөрдөн шалгах албаны төлөөлөгч Светлана Петренко РИА Новости агентлагт мэдээллээ.

“Антропологийн болон түүх архивын комиссийн шинжилгээг давтан хийсний дараа эрүүгийн хэргийн шүүх шинжилгээний дүгнэлтийг үндэслэн хэрэг үүсгэх эсэхийг шийднэ” хэмээн тэр хэлсэн байна.

Салбартаа тэргүүлэх шинжээчдийг давтан шинжилгээнд оролцуулж байгаа ажээ. Нийтдээ 2000 гаруй баримт бичгийг судлан үзэж байгаагийн дотор 2017-2018 онд гадаад орны архиваас олдсон, өмнө судлагдаж байгаагүй баримт бас байгааг Светлана Петренко хэлсэн байна.

Оросын сүүлчийн эзэн хаан Николайг гэр бүлийн гишүүдийн хамтаар Екатеринбург хотноо 1918 онд буудан хөнөөсөн юм. Хаан, хатан болон таван хүүхэд, мөн хааны гэр бүлд үйлчилж байсан дөрвөн хүн нийт 11 хүнийг буудсан юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж