Ослын улмаас хоёр настай охин нас баржээ

Хуучирсан мэдээ: 2018.07.16-нд нийтлэгдсэн

Ослын улмаас хоёр настай охин нас баржээ

Ослын улмаас хоёр настай охин нас баржээ

Төв аймгийн Борнуур сумын нутагт өчигдөр /2018.07.15/  08:00 цагийн орчимд “Улаан цав” гэх газар асфальтан замд T.Estima маркийн автомашин онхолдож хоёр настай охин нас баржээ. Мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутагт долдугаар сарын 13-ний өдрийн 18.00 цагийн орчимд  “Дөрөлж” гэх газар T.Landcruiser маркийн автомашин онхолдож хоёр настай хүү нас барсан байна. Дээрх хэргүүд аймгийн Цагдаагийн газруудад шалгагдаж байгаа юм.

Зам тээврийн ослын улмаас амь нас нь хохирсон хоёр хүүхдийн нь эцэг, эх, асран хамгаалагчийн хамт тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ буюу буруу тээвэрлэлтээс шалтгаалж амь насаа алджээ. Орон нутгийн замд бүртгэгдсэн хүний амь нас хохирсон зам тээврийн ослын дийлэнх хувь нь онхолдох хэлбэрээр гарсан нь тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн, анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцсон зэргээс шалтгаалж байгаа гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.

Э.Бурам 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж