Цахим өртөөгөөр найман сард нэг хэлэлцүүлэг маягаар санаа гаргаж бичсэн
зүйлээ эргэж харан блогдохоор шийдэв. Блогтоо юм бичихгүй юм даа гэсэн
маш олон имэйл, инстант мэссэж, мөн жиргээний ДМ ирлээ, нээрээ үнэхээр
блогдох завгүй, амьдрал өрнөсөөр …
. . .
Зарим нь өртөөний наадам хийж сайхан салхилангаа барилдаж, зарим нь
үгэн барилдаан, үгэн зугаалгыг толгой холбон онлайн наадаж байх шиг. Хэд
хоног хөгжилтэй сайхан унших зүйлээр элбэг бас үзэх зураг хөргөөр баян
байна. Ингээд өмнө өртөөгөөр уншиж байсан зүйлтэй холбоотой биччихье
хэмээн бодсон мэдээллийн технологийн талаар ганц хоёр зүйл дурдсуй.
Мэдээллийн технологи (АйТи) гэхээр хүн бүрд өөр өөр дүр зураг
харагддаг байх, мэдээж, Зарим маань энэ бол жаахан юм ш дээ, мэдлэгийн
эдийн засгийн дэргэд; би лав тоож ганц энэ сэдвээр дуугардаггүй өргөн
олон зүйл хийнэ ээ гэх. Зарим нь үүнийг холбооны салбар мэтээр харах,
тэгээд монгол хөгжиж байна аа, тэдэн гар утастай тэнд тэнд өндөр хурд
хүрсэн гэх. Зарим нь компьютерээр төсөөлөх, ялангуяа уямж зохиогчдоор
дүрслээд, үндэсний гэж юм алга үгүй мөн баларсан салбар шүү, өрсөлдөх
чадвар нь хаана байгаа юм бүү мэд хоорондоо учраа ололцмоор юм гэх нэгэн
байхад засаг жаал юм хайрлахгүй гаднынхныг илүүд үзээд бяд хэдийгээ нүд
үзүүрлээд гэх нь бий. Уул уурхайн салбарын хэмжээнд цалин өгөх
боломжгүй гэх нэгэн байхад юу гэж дээ энэ салбарын томчууд чинь уул нь
уурхайн акулаас 5-10 дахин том байж илүү олон хүний итгэлийг олж хармааг
нь санхүүгийн зах зээлээр хоосолчихдог ш дээ гэх …
Мэдээж маш олон талаас өргөн их ойлголт бий хэдийч мань өөрийн
хардаг өчүүхэн жижиг хэсгүүдийн талаар өртөөчлөе. АйТи гэхээр надад
миний хийж буй өдөр тутмын ажил, хоолоо олж идэх болсоор 20 арай
хүрэхгүй жил болж буй мэргэжил минь гэж бодогддог. Ингээд хамгийн
түрүүнд юу мэдрэгддэг гээч … өдөржин нүддэг тооцуур лав биш … өглөө
бүр логин хийдэг сүлжээ бас биш … өдөртөө хэдэн имэйл аваад байдаг
өртөө бас арай биш … үе үе ойрхон нууц үгээ солин хамгаалж сүйд болдог
хэдэн төхөөрөмж сиско гээд үргэлж үглэж суудаг үнэ ихтэй хэдэн төмөр
бас биш … өртөөний имэйлээ гадаа гэргүй, ор дэргүй үзчих боломжийг
бүрдүүлдэг бас үе үе ээждээ дуугаа хүргэх гар утас, сүлжээ бас бус
зүйлсийн хамтаар бас биш …
Тэгээд юу хамгийн түрүүнд санаанд буудаг гээч … ОЮУНЫ ӨМЧ гээч
зүйл хамгийн түрүүнд бодогддог, мэдрэгддэг юм. Энэ оюуны өмч айти
салбарыг хүмүүний хөгжлийн гол хэрэгсэл, мөн мөнгөнөөс дутахгүй хэрэгтэй
зүйл болгодог юм. Хүний хийснийг хүлээн зөвшөөр, хулгай зэлгий хийлгүй
хүндэтгэж, хэрэглэж ашигласны credit -ээ цагт нь өгч, мөн өөрийнхийгөө
хамгаалж байдаг бөлгөө. Ийн хэрэглэсний төлбөрт мөн өөрийнхийгөө бусдад
өгсний гээд эдийн засаг талаас нь тоо хөөвөл юун тэр газар ухаж шороо
гаргаад металл ялгах, энерги үйлдвэрлэх … зэрэгцүүлшгүй өгөөжтэй эдийн
засаг үүсгэдэг бөлгөө.
Оюуны өмч хаанаас эхэлдэг вэ? Товчхоноор, хүмүүний сэтгэхгүй,
үйлдэхүйгээс эхлээд бүх насанд нь дагаж байдаг аж. Эндэх амьдралаас
ажиглаж байхад 7-8 настай хүүхэд өөрийн шүлгээ зохиох юм, хүнийхийг
хуулахгүй шүү … 10 хүрээд ирэхээрээ өөрийн нийтлэл маягийн бичлэгүүд
бүтээж хүнийхээс ялимгүй санаа авахдаа заавал дурдах юм … ингээд
цаашид оюутан болоод эрдэмтний өндөр босго давчхаад хүний зүйлд дандаа
credit өгч өөрийнхөө бүтээлд мөн credit авах юм … элдэв зүйл бүтээхдээ
хүний патентыг төлбөр хийж хэрэглээд өөрийнхөө патентыг мөн сүрхий сайн
хамгаалуулах юм … лиценз элдэв зүйлийг нь хүндэтгэж төлбөр энээ тэрээ
цагт нь өгчих, хулгайгаар аваад хэрэглэж болохгүй гэсэн хууль эрх зүйн
дээр нь хамгийн гол нь нөгөө ёс зүй совест энээ тэр нь захираад байх юм …
За энэ ОӨ ер нь тусдаа сүрхий сэдэв хойно хожим тодруулан нэмж
өртөөчлөе.
Үүний дараа АйТи гэхээр боловсрол харагдаад байдаг бөлгөө. Ерөнхий
боловсролоос авахуулаад их дээд нь хүртэл эрүүл мэнд, дэд бүтэц, хөдөө
аж ахуй … хамаг мэргэжлийн нарийссан сургалтуудын хамгийн гол
хэрэглүүр нь АйТи болжээ. Хүүхдийг бүтээлч, хуулбарладаг биш өөрийн
санаагаар сэтгэж өөрийн хувилбарыг бий болгож чадах болгож үндэс суурь
энд байгаад буй юм … за үг олдож үхэр яах нь дараа үргэлжлүүлнэ ээ,
хөдөлмөрийн зах зээл, мэргэжилтнүүдийн талаар тэдний тэр өрсөлдөх чадвар
гэх мэтээр өөрийн бодлоо бас өгүүлнэ ээ …
Өртөөчид бас өөрсдийн харж байгаа өнцгийг тайлбарлах биз ээ.
. . .
Өртөөнд бичсэн дээрээ ганц зүйл яг одоо нэмэхэд “Монгол хэзээ
хөгжилд хүрэх вэ?” гэвэл оюуны өмчийг эдийн засагжуулж, түүнийг мөнгө
болгосон цагт бид хөгжжээ гэнэ дээ.
Тодруулбал,
- монгол бизнесийн нэр хүнд өсөж хөрөнгийн зах зээлээс
хэрэгцээт мөнгө босгож чадна гэдэг нь бизнэс брэндинг буюу нэгэн төрлийн
ОӨ үнэлэгдэж хүмүүний итгэлийг олж хармааг нь тэмтэрнэ – яг Nasdaq
дээрх Apple шиг, - технологийн патентуудыг монголчууд худалдан
авч, бас бий болгон зарж, зээлүүлж, төлбөртэй хэрэглүүлж … яг Google
батлагдчихсан 14600 ширхэг, батлуулахаар хэлэлцүүлж буй 6700 ширхэг
патентийнх нь төлөө Motorola-г худалдан авч залгиж байгаа шиг, - айлын
лицензийг төлөөд бүтээгдэхүүнийг нь хэрэглэж ашиглаад, бас өөрийнхийгөө
үнэлээд бусдад худалдаад … яг Adobe 2010 онд уямжийн лицензээр
3800000000 ам долларын худалдаа хийснээс дутахгүй гүйлгээг 1995 онд
байгуулагдсан Интерактив ХХК уямжийн лицензээр гүйцэтгэсэн шиг, - Монголын
ерөнхий боловсролын систем хүүхэд багш нарыг мэдээллийн технологи
хэрэглэн ач тусыг нь гаргаад дэлхийн шинэ үетэй энэ зэрэгцэн алхаад – яг
ЮНЕСКО-н 21-р зууны боловсролын сангийнхан Cisco, Intel, Microsoft-той
хамтарч дэмжлэг аван түншилж байгаа шиг, - Монголын ууган АйТи-н
акул бизнесүүд Мобикомоос эхлээд их дээд сургуулийн эрдэм шинжилгээний
судалгааны ажлыг жинтэйхэн дэмжиж шинжлэх ухаан, нийгмийн салбар бүрд
инновац хийж – яг IBM сэтгэдэг микросхэм (SyNAPSE) зохион бүтээж нано
шинжлэх ухаан, ниюро шинжлэх ухаан, супэр компьютерыг хөгжүүлэхээр 21
сая ам доллар зарцуулсан шиг, - Монголын АйТи нэг л бизнес Энэржи
рэсурсээс 438 дахин их хэмжээний мөнгө олон улсын хөрөнгийн зах зээлээс
босгохоор – яг Google 169.84 миллиардыг Rio Trinto 387.60 саяын хөрөнгө
босгосон байгаа шиг