Ойролцоогоор 160 км/цагийн хурдтай салхилж байгаа Ирини хар шуурганы улмаас орон нутгийн цагаар бямба гаригийн өглөө 07.00 цагийн орчимд Бюфортоос Атлантын эрэг, Умард Каролинагийн хооронд хөрсөнд нуралт үүсч, уг бүсэд хөл хорио тогтоожээ. Хар шуурганы улмаас хэдэн зуун агаарын нислэгүүдийг цуцалж, Нью Йорк хотын метроны үйлчилгээг зогсоогоод байна. Ирини цаашид Жерсигийн эрэг, Нью Ингландыг дайрах төлөвтэй байна.
АНУ-ын удирдлагууд цахилгааны саатал, гэнэтийн үер усны аюул болж болзошгүй талаар иргэдэд анхааруулж байгаа ба шуурга болж байгаатай холбогдуулан Нью Йорк хотноо болохоор төлөвлөгдсөн урлаг, спортын арга хэмжээнүүдийг цуцалжээ. Иргэд шуурганы анхааруулгыг хүлээн авснаар болзошгүй аюулд бэлтгэж эхэлсэн бөгөөд нөөцний ус, генератор, гар чийдэн зэргээ гарт ойрхон ил байхаар бэлдэцгээж байна хэмээн BBC агентлаг мэдээлжээ.