Монгол Улсын Даян мэргэн Д.Норжмаагийн талаарх сонирхолтой баримтууд

Хуучирсан мэдээ: 2018.07.16-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Даян мэргэн Д.Норжмаагийн талаарх сонирхолтой баримтууд

Монгол Улсын Даян мэргэн Д.Норжмаагийн талаарх сонирхолтой баримтууд

Үндэсний их баяр наадмын сурын харваагийн төрөлд  Дамирангийн Норжмаа түрүүлж, Монгол Улсын Даян мэргэн цол  хүртсэн билээ.  Түүний  талаар сонирхолтой баримтуудыг хүргэж байна.


  • Түүний аав Дамиран  аймгийн заан цолтой.  Мөн ах Д.Бумбаяр нь улсын заан цолтой.  Дүү Д.Баатархүү нь алдарт уяач юм байна.
  • Аав, ээж  нь наадмын өглөө бөхийн дэвжээнд хүүгээ яаж барилдахыг, сурын талбайд охиноо хэрхэн цэц сорихыг, гийнгоон дуу хадах талд  уяач хүүгийнхээ морь хэр шандастай давхихыг харах гэж догдолдог байна.  Энэ л гэр бүлээрээ Д.Норжмаа ихэд бахархдаг гэжээ.
  • Тэр 2000 оноос эхэлж “Алдар” спорт хорооны тамирчин болсон.  Д.Норжмаа энэ талаар “Амжилтаа би “Алдар” спорт хороотой холбож ойлгодог. Зэвсэгт хүчний сүр жавхаа, спортын гялалзсан амжилтууд энд л ундардаг юм шиг санагддаг” гэв.
  • Д.Норжмаагийн нөхрийг Ц.Цэдэндамба гэдэг, багш дасгалжуулагч мэргэжилтэй. Увс аймгийн, аймгийн арслан  Цэцэндэлгэрийн хүү. “Шонхор” БТДС-д түүнийг ажиллахаар ороход дасгалжуулагчаар ажилладаг байсан гэдэг.
  • Д.Норжмаа одоог хүртэл З.Баатар гуайн урласан нумаар харвадаг.  Түүний урласан нумаар харваж, олон хүн сурын алтан зурхайгаас улсын мэргэн цол хүртсэн. Тэдний нэг нь Д.Норжмаа юм.
  • Тэрээр цэнхэр, хөх өнгөнд дуртай. Дэлгүүр орохдоо цэнхэр өнгийн даавуу, торго руу түрүүлж хардаг. Ямартай л түүний оёдолчин “Чи цэнхэрээс өөр өнгө мэддэггүй байх. Дандаа ийм өнгөтэй торгоор дээл хийлгэх юм” гэж хошигнодог гэлээ. 
  • Тэр Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, “Жем интернэшнл” ХХК-ийн харваач.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж