Шинэ ургацын ногоо гартал хүнсний ногооны үнэ өснө

Хуучирсан мэдээ: 2018.07.16-нд нийтлэгдсэн

Шинэ ургацын ногоо гартал хүнсний ногооны үнэ өснө

Шинэ ургацын ногоо гартал хүнсний ногооны  үнэ өснө

Сүүлийн үед хүнсний ногооны үнэ огцом нэмэгдэж нэг кг махны үнэтэй дүйцэж байгаа нь иргэдийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулж буй.

Өнгөрсөн жил гантай байснаас үүдээд ургац муу хураасан тариаланчид нөөцгүй болсон учир үнээ нэмсэн гэдгээ тайлбарлаж буй. Өнөөдрийн байдлаар монгол төмс хүнсний зах, дэлгүүрт 1199-2500 төгрөгийн үнэтэй байна. “Макс супер маркет”-д хамгийн хямд буюу 1199 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 2500 төгрөгөөр “Таван эрдэнэ зах” худалдаалж байна.

Монгол луувангийн дундаж үнэ өнгөрсөн сарын 27-ны өдөр 2,691 төгрөг байсан ба түүнээс хойш өнөөдрийн хүртэл тогтмол 2,630 төгрөгийн дундаж үнэтэй байна.  Байцаа 3000 мянган төгрөгөөр,  манжин 5000-6500 төгрөгийн үнэтэй байна.  Харин сонгино 1200-1500 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.  

Шинэ ургацын ногоо гартал хүнсний ногоо өнөөдөр байгаа үнээс өсөх магадлалтай гэдгийг  худалдагчид  хэлж байгаа юм.

Э.ЖОНОН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж