Бээжин үерт автаж 37 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.07.16-нд нийтлэгдсэн

Бээжин үерт автаж 37 хүн амь үрэгджээ

Бээжин үерт автаж 37 хүн амь үрэгджээ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод сүүлийн 60 жилд үзэгдээгүй их үер болж 37 хүн амь үрэгдэж, долоон хүн сураггүй алга болсон байна. Бямба гаригт орсон хүчтэй аадар борооны улмаас үер буун зургаан хүн байшингийн нурангид дарагдаж, 25 хүн живж нас баран, долоон хүн тогонд цохиулсан гэжээ. Нийслэл Бээжингийн баруун өмнөд хэсэгт орших Фаншан дүүрэгт байдал тун хүнд байгаа бөгөөд олон арван байшин барилга нурж, машин техникүүд усанд живсэн байдалтай байна. 16 цагийн турш үргэлжилсэн борооны түвшин 46 см хүртлээ ихэссэн байна. Зарим газраараа нэг метр хүрсэн гэж албаны хүмүүс мэдээлж байгаа юм. Үерийн улмаас 500 нислэг цуцлагдаж, 80,000 гаруй хүний нислэг саатаад байна.

Үерийн улмаас Бээжин 10 тэрбум юантай тэнцэхүйц хэмжээний гарз хохирол учирсан гэжээ. Одоогийн байдлаар 66000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Борооны ус зайлуулах хоолой, суваг ихээр бий болгож, үерийн анхааруулга сайтар хийгдсэн бол ийм хэмжээний гарз хохирол учрахгүй байх байсан гэж ард иргэд ихээхэн шүүмжлэлтэй байгаа аж. Аврах багийн ажилчид алга болсон хүмүүсийг хайх эрлээ үргэлжлүүлсээр байгаа бөгөөд усанд живсэн машинуудыг гаргаж ажлыг явуулж байна.

Мөн Хятадын Хэбэй мужид 17 хүн амь үрэгдэж, 21 хүн алга болоод байгаа бол Хятадын баруун өмнөд хэсгийн Сичуан мужид өнгөрсөн ням гаригтийн өглөөний 09.00 цагт бороо орж үер буун 31 хурдны замын 167 хэсэг усанд автжээ. Ченгду мужийн Шуанглиу нисэх буудлын 76 нислэг хойшилсон байна.

Хятадын цаг уурын хүрээлэнгээс бороо Хятадын Өвөр Монгол, Гансу, Шааньси, Гуандун, Хайнанд орох төлөвтэй байгаа гэж анхааруулжээ.

Эх сурвалж: Telegraph, Xinhua

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж