
Түүх сөхвөл, нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрнийг нийтийн тооллын өмнөх (НТӨ) 209 онд Модун Шаньюй Төв Азийн нүүдэлчин аймгуудыг нэгтгэн байгуулсан гэдэг. Тухайн цагт Хүннү гүрэн дорно зүгт манжуурын талаас өрнө зүгт Тэнгэр уул, өмнө тийш Цагаан хэрмээс умард зүг Байгаль нуур хүрсэн өргөн уудам нутагт оршин байсан 36 их бага, улсыг нэгтгэн захирч байсан аж. Тиймээс Хүннүчүүд өмнөд хөрш хятадын Хань улсаар өөрсдийгөө эн зэрэгцэх их гүрэн хэмээн хүлээн зөвшөөрүүлж, дундад азийн хот улсуудаас татвар авч байснаас гадна Ром, Египет, Грек-Бактри зэрэг тэр цагийнхаа өндөр соёл иргэншилт хүчирхэг улс үндэстнүүдтэй өргөн харилцаж Өрнө Дорныг холбох гүүр нь болж байжээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудал хариуцсан зөвлөх Р.Болд, Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Монголын Үндэсний түүхийн музейн захирал Ж.Саруулбуян, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин болон бусад албаны хүмүүс, эрдэмтэн судлаачид оролцлоо.