Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 25-нд эхэлнэ | News.MN

Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 25-нд эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.07.16-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 25-нд эхэлнэ

Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 25-нд эхэлнэ

2018-2019 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл өнгөрсөн жилийнхтэй адил цахимаар явагдана. Тодруулбал, цэцэрлэгийн насны багачуудыг долдугаар сарын 25-ны мягмар гарагт tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар бүртгэж эхлэх юм байна. Хүүхдээ бүртгүүлэхдээ регистрийн дугаарыг нь хийхэд аль дүүргийн аль цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл гарч ирэх  юм. Үүний дараа эцэг, эхчүүдийн гар утсанд бүртгэлийн тусгай дугаар ирэх аж.

Цахим бүртгэлд 2015 онд төрсөн буюу шинээр цэцэрлэгт орох хүүхдүүдийг хамруулж, анги дэвшин орох хүүхдүүдийг цахимаар бус цэцэрлэг дээр нь наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд бүртгэх юм байна.

Цахимаар бүртгэснээр цэцэрлэгийн хүүхэд элсүүлэх орон тоо болон бүртгүүлсэн хүүхдийн тоо нээлттэй байна. Анги дүүргэлт хэтэрсэн бол сугалааны аргаар цахимаар сонгон шалгаруулах аж.

Т.НОМИН

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-07-16 202.131.242.156

шинэ төрсөн буюу 2016 байлгүй дээ

Avatar

Зочин 2018-07-16 202.131.242.156

шинээр орох

Avatar

Иргэн 2018-07-16 103.14.36.6

1-р ангийг хэзээ бүртгэх вэ. news.mn мэдээлэл өгөөч

Avatar

Зочин 2018-07-16 64.119.16.111

shineer 2016 ond tursun khuukhed burtgene biz dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж