Хиамны үйлдвэрийн сантехникч ууранд түлэгдэж нас баржээ

Хуучирсан мэдээ: 2018.07.16-нд нийтлэгдсэн

Хиамны үйлдвэрийн сантехникч ууранд түлэгдэж нас баржээ

Хиамны үйлдвэрийн сантехникч ууранд түлэгдэж нас баржээ

Хиам утлагын ууранд түлэгдэж амиа алдсан золгүй хэрэг энэ сарын 15-нд гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах хиамны үйлдвэрийн ээлжийн сантехникч Т нь мах, хиам утах зориулалттай халуун уурын төмөр хоолойноос хий авч байх явцад энджээ. Хий авах явцад крант мултарч 45 настай Т нь амиа алдсан байж болзошгүй аж. 

Ослын дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт 10:19 цагт ирсэн бөгөөд аврах ангийн алба хаагчид нас барсан иргэний цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна. 

  Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж