Хуучирсан мэдээ: 2018.07.16-нд нийтлэгдсэн

Гишүүд ингэж нааджээ

Гишүүд ингэж нааджээ

УИХ-ын хаврын чуулган завсарлаж ихэнх гишүүд амарчээ. Харин ганцхан Л.Оюун-Эрдэнэ гишүүн л ээлжит бус чуулган зарлах ёстой гэчихсэн Үндэсний баяр наадмын өмнөх өдөр хэвлэлийн хурал хийсэн юм. Түүнтэй санал нэгдэж, ээлжит бус чуулган зарлах ёстой гэж 25 гишүүн гарын үсгээ зурсан талаар хэвлэлийн хуралдаа онцолсон байдаг.

Ингээд баяр наадмын өдрүүдэд уяач гишүүд нь шандаст хүлгээ сойж, барилдаанч гишүүд нь дэмжиж буй бөхийнхөө дээлний захыг мушгиж суусан нь лавтай. Ямартай ч УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Х.Болорчулуун нарын шандаст хүлэг улсын уралдаанд амжилттай оролцсон билээ.

Ингээд УИХ-ын зарим гишүүдийн баяр наадмын сонин сайхныг хүргэж байна.

  • УИХ-ын гишүүн С.Жавхлан БЗД- ийн 20-р хорооны Гачуурт тосгоны баяр наадамд оролцжээ. Тэрбээр “Баянзүрх хайрхандаа Монгол түмнээ даатгалаа. Энэ үеэр галын дөлөө бадрааж, хундан цагаан хониныхоо дээжийг өргөлөө. Ард түмэн минь сайхан наадаарай” гэжээ.

  • УИХ-ын гишүүн Д.Мурат Баян-Өлгийн аймгийн Дэлүүн сумын 80 жилийн ойн баярт оролцжээ. Тэрбээр Дэлүүн суманд төрж өссөн байна. Иймд тэрбээр хувиасаа 40 сая төгрөгийн хандив өргөжээ.

  • УИХ-ын гишүүн О.Баасанхүү баяр наадмын өдрүүдэд ч улс төрийн үйл хэргээ үргэлжлүүлжээ. Тэрбээр МАХН-ын бага хурлын гишүүдийн хамт салхинд гарч, 42 р тойрогт хэнийг дэвшүүлэх талаар урьдчилан санал солилцжээ. Намын нөхөд нь төрийн албаны туршлагатай,ноён нуруутай, холч ухаантай эмэгтэй хүнийг дэвшүүлсэн нь дээр гэсэн саналыг хэлсэн аж.

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж