UFC-гийн дэлхийн аварга, Ирланд тулаанч Конор Макгрегор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хамт өчигдөр /2018.07.15/ болсон Франц, Хорватын тоглолтын үеэр зургаа татуулжээ. Энэ үеэр Конор "Энэ цаг үеийн хамгийн шилдэг удирдагчийн нэгтэй хамт" гэжээ. Мөн тэрбээр Путины урилгаар ДАШТ үзсэндээ баярлаж байгаагаа илэрхийлжээ.
Конор инстаграм хуудаснаа 24 сая дагагчтай юм.. Конор өнгөрсөн дөрөвдүгээр сард UFC-ийн тамирчид сууж байсан автобус руу тэргэнцэр шидэн танхайрч улмаар цонхыг нь хагалан дотор байсан тамирчдыг багагүй бэртээсэн хэрэг нь шийдэгдвэл хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедовтой ирэх аравдугаар сард тулалдах магадлалтай байгаа юм.
Хамгийн сүүлд Конор 2016 оны арваннэгдүгээр сард Эдди Альварезийг хүнд цохилтоор буулган авч аварга болсноосоо хойш UFC-д тулалдаагүй юм.