Үндэсний сагсан бөмбөгийн лигийн /NBA/ “Хьюстон” клубын төвийн тоглогч байсан Яао Мин 38 насандаа дээд боловсролын диплом гардан авлаа.
Тэрбээр энэ сарын 8-нд Шанхайн их сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр төгсөж бакалаврын диплом гардсан байна. Долоон жил суралцаж төгссөн нэрт сагсчин оюутан сурагчдад хандан “Ирээдүй бол та нарынх” гэж хэлжээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагч байхдаа спортын карьераа эхлүүлсэн Яао Мин өдгөө Хятадын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа юм. Өмнө нь тус холбоог зөвхөн засгийн газрын албан тушаалтнууд удирддаг байсан билээ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ