Улаанбаатарт 26 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.08.27-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 26 хэм дулаан байна

2011 оны 08 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун зүгийн нутаг болон төвийн нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Баруун зүгийн нутаг, Хөвсгөлийн уулсаар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 градус, Алтайн өвөр говиор 28-33 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 25-27 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө. 

  
 2011 оны 08-р сарын 28-наас 09-р сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

28-нд төвийн нутгийн зарим газраар, 29-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 30-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 31-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 28-нд нутгийн төв хэсгээр секундэд 18-20 метр, 29-30-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсэн шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус, говь талын нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Хугацааны эхэн болон сүүлчээр шөнөдөө нутгийн хойд хэсгээр хөрсөн дээр цочир хүйтэрнэ.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж