Монголын их хаадын эш хөргүүд Тайваньд байна

Хуучирсан мэдээ: 2018.07.16-нд нийтлэгдсэн

Монголын их хаадын эш хөргүүд Тайваньд байна

Монголын их хаадын эш хөргүүд Тайваньд байна

Тайванийн эзэн хааны музейд хадгалагдаж буй Монголын түүхтэй холбогдох чухал дурсгалуудыг цахимжуулахын зэрэгцээ каталог болгон хэвлэж орны хүртээл болгохоор боллоо.

Монгол Улсад ажлын айлчлал хийсэн тус музейн дарга Лин Жэн И сэтгүүлчидтэй уулзах үеэрээ дээрх мэдээллийг хийсэн бөгөөд Монгол Улсын ШУА-тай хамтран бичгийн дурсгал, соёлын өвийг тайлбаржуулан эмхэтгэх ажлыг энэ намраас эхлүүлэх болсноо мэдэгджээ. Каталог ирэх онд хэвлэгдэх юм байна. Мөн онд Тайванийн Эзэн хааны музей Монголын үндэсний музейтэй хамтран 12-13-р зуунд харьяалагдах үзмэрүүдээр дижитал үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ. Айлчлалын үеэр Тайванийн Эзэн хааны музей Монгол Улсын ШУА-тай дөрвөн жилийн хугацаанд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.

 Тус музейд Чингис, Өгөөдэй, Хубилай нарын Монголын их хаад болон хатдын эш хөрөг, эд хэрэглэлээс гадна “Монголын нууц товчоо”, “Их Юань улсын бүрэн хууль”, “Юань улсын газар зүйн нэр томъёоны толь бичиг” зэрэг ховор содон дурсгалууд хадгалагддаг юм.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж