Амьтны хүрээлэнгээс гарсан ирвэс 6 амьтан барьжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.16-нд нийтлэгдсэн

Амьтны хүрээлэнгээс гарсан ирвэс 6 амьтан барьжээ

Амьтны хүрээлэнгээс гарсан ирвэс 6 амьтан барьжээ

АНУ-ын Нью Орлеан хотын Аудубон амьтны хүрээлэнгээс цоохор ирвэс зугтаж, замдаа таарсан зургаан амьтны аминд хүрсэн аж. Гурван настай эрэгчин ирвэсийг Валеро гэж нэрлэдэг байсан бөгөөд замдаа таарсан дөрвөн лама гөрөөс, нэг эму гэх тэмээн хяруул төрлийн шувуу, нэг үнэг барьж амийг нь хөнөөж амжсан аж.

Хүрээлэнгийн ажилчид нойрсуулдаг буугаар буудан торонд нь эргүүлж хийсэн байна. Амьтан хамгаалах нийгэмлэгээс Аудубон гэр бүлд маш том гарз хохирол учирсанд харамсаж байгаагаа илэрхийлжээ. Амьтны хүрээлэнгийн ажилчид цоохор ирвэсийг хэрхэн амьтны хүрээлэнгийн торноос гарч чадсан болохыг шалгаж байгаа юм.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж