Парисын татамид дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд барилдаж буй ОУХМ П.Лхамдэгд дөнгөж сая гурав дахь барилдаанаа хийж, АНУ-ын бөх Кайла Харрисонд ялагдлаа.
Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд 40 бөх зодоглож байгаа ба П.Лхамдэгд эхний барилдаандаа Украйны бөхийг цэвэр, улмаар ОХУ-ын Анастасия Дмитриеваг вазари үнэлгээгээр буулган авсан юм. Харин дөнгөж сая гуравдугаар тойрогт 2010 оны дэлхийн аварга, 2011 оны Пан Америкийн аварга, -78 кг-ын
дэлхийн чансааны хоёрт эрэмбэлэгдээд буй АНУ-ын жүдоч Кайла Харрисонтой барилдаж, цаг дуусахын өмнөхөн цэвэр ялагдсанаар энэ жилийн дэлхийн аваргыг орхиж байна.