ОХУ төрийн өндөр албан тушаалтнуудын хамгаалалтад зориулсан хуягласан машины “Кортеж” төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ төслийг гадаадын улс орнууд ихээхэн сонирхож байгаа гэж энэ төсөлд оролцогч Санкт-Петербургийн Политехникийн их сургуулийн Компьютерийн инженерийн төсвийн удирдагч Алексей Боровков сэтгүүлчдэд мэдээллээ.
Өнгөрсөн зургадугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тангараг өргөх ёслолдоо энэ төслийн лимузин машиныг хэрэглэсэн юм.
Энэ төсөлд Арабын нэгдсэн Эмират улсын Tawazun компани 110 сая еврогийн хөрөнгө оруулалт хийхээр болсныг ОХУ-ын Батлан хамгаалах яам саяхан мэдээлсэн.
“ОХУ-д айлчилсан Арабын нэгдсэн Эмиратын төлөөлөгчдийг Владимир Путин урьж эдгээр машиныг үзүүлсэн нь нөлөөлсөн байх. Ерөнхийлөгч Путин, Ерөнхийлөгч Трамп нарын уулзалт болох Хельсинкид бид бас “Кортеж” машиныг аваачсан байгаа. Финландын хэвлэл мэдээлэл манай машины талаарх мэдээллийг цацсан. Энэ нь ч гэсэн энэ төслийг сурталчилж байгаа хэрэг” хэмээн тэр ярьжээ.
Төслийн хүрээнд лимузин машинаас гадна хамгаалалтын мотоциклыг бас үйлдвэрлэж байгаа юм. Иргэдэд худалдаалах энэ төрлийн машиныг ирэх 2019 оноос худалдаанд гаргах бөгөөд Aurus гэсэн нэртэйгээр борлуулах ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ