2017 оны эхний хагастай харьцуулахад 2018 оны эхний хагаст цахим орчин дахь оюуны өмчийн зөрчил, бусдыг бүтээлийг хулгайлсан талаарх гомдол бараг 40 хувиар ихэссэн талаар ОХУ-ын Мэргэжлийн хяналтын алба мэдээллээ.
“2018 оны эхний хагаст Мэргэжлийн хяналтын албанд цахим орчинд Оюуны өмчийн хулгайтай тэмцэх хуулийг зөрчсөн гэсэн 791 гомдол ирсэн. Өнгөрсөн оны мөн үед ийм гомдол 507 ирсэнтэй харьцуулахад 36 хувь өссөн дүн юм” хэмээн Мэргэжлийн хяналтын цахим хуудсанд мэдээлсэн байна.
Гомдлын дийлэнхийг дүрс бичлэг, кинотой холбоотой гомдол эзэлжээ. ТВ-3, “Пятница”, “Рен ТВ”, КХЛ, “Матч ТВ”, “Наш Футбол”, “Матч! Планета”, “НТВ ПЛЮС”, “СПОРТ ПЛЮС”, “Футбол 1”, “Футбол 2”, “Футбол 3”, “Спорт 1” , “Спорт 2” сувгуудад хаягласан 567 гомдол Москва хотын шүүхэд ирсэн байна.
Эдгээр гомдолтой холбоотойгоор цахим орчинд ажиллаж байсан 2000 гаруй сайтын хандах эрхийг хаагаад байгаа ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ