ОХУ-ын ДНБ-ий хэмжээ нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.07.16-нд нийтлэгдсэн

ОХУ-ын ДНБ-ий хэмжээ нэмэгджээ

ОХУ-ын ДНБ-ий хэмжээ нэмэгджээ

Улс орнуудыг дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр нь жагсаасан үзүүлэлтийг Дэлхийн банкнаас шинэчлэн гаргажээ. Тус жагсаалтаар ОХУ өнгөрсөн онтой харьцуулахад нэг байраар урагшилсан байна. 2017 онд ОХУ тус жагсаалтын 12-т эрэмбэлэгдэж байсан бол сүүлд гаргасан жагсаалтаар 11 дүгээр байрт оржээ.

2018 оны жагсаалтаар ОХУ-ын ДНБ-ий хэмжээ 1.58 их наяд ам.доллар болсон байна.

Жагсаалтыг 19.4 их наяд ам.долларын ДНБ-тэй АНУ тэргүүлж байгаа бол БНХАУ 12.2 их наяд ам.доллараар удаалжээ. Харин гуравт Япон улс 4.8 их наяд ам.доллараар орсон бол аравдугаар байрт Канад улс 1.65 их наяд ам.доллараар эрэмбэлэгдсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж