Харри Кейн “Алтан шаахай”-н эзэн болов | News.MN

Харри Кейн “Алтан шаахай”-н эзэн болов

Хуучирсан мэдээ: 2018.07.16-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Харри Кейн “Алтан шаахай”-н эзэн болов

Харри Кейн “Алтан шаахай”-н эзэн болов

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр /2018.07.15/ОХУ-ын Москва хотод өндөрлөлөө. 21 дэх удаагийн дэлхийн аваргаар Францын шигшээ баг тодорч Хорват мөнгө, Белги хүрэл медаль хүртсэн юм.

Английн шигшээ баг хагас шигшээд үлдсэн ч Хорват, Белгид хожигдон дөрөвдүгээр байрт орлоо. Гэхдээ энэ удаагийн дэлхийн аваргад Английн шигшээ багийн ахлагч Харри Кейн “Алтан шаахай” буюу шилдэг довтлогчийн шагналыг авлаа.

Харри Кэйн хэсгийн тоглолтод тав, хасагдах шатанд нэг гоол хийж, нийт зургаан гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлсэн юм. Тэрбээр Швед, Хорват, Белгитэй хийх тоглолтод гоол хийж чадаагүй ч түүний арын өрсөлдөгчид дөрвөн гоолтойгоор тэмцээнийг өндөрлүүлсэн. Тодруулбал, Португалын алдарт тоглогч К.Роналдо, Белгийн Лукаку болон Францын 19 настай од К.Мбаппе нарын таван тоглогч дөрвөн гоолтой удаалжээ.

Мөн ДАШТ-ий шилдэг тоглогчийн “Алтан бөмбөг” шагналыг Хорватын шигшээ багийн хагас хамгаалагч Лука Модрич авсан бөгөөд тэрбээр өчигдөр шагналаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээс гардан авсан юм.

Шилдэг хаалгачийн “Алтан бээлий” шагналыг Белгийн шигшээ багийн хаалгач Тито Куртуа, шилдэг залуу тоглогчоор Францын Килиан Мбаппе нар шалгарлаа.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж