Талбайгаас хөөгдсөн аз жаргалтай бүсгүй

Хуучирсан мэдээ: 2018.07.16-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Талбайгаас хөөгдсөн аз жаргалтай бүсгүй

Талбайгаас хөөгдсөн аз жаргалтай бүсгүй

Хөлбөмбөгийн ДАШТ-ийн үеэр хөгжөөн дэмжигчид талбайд орж ирээд хөөгдөх тохиолдол багагүй гардаг. Хойд хөршид өчигдөр  /2018.07.15/ өндөрлөсөн 21 дэх удаагийн ДАШТ-ийн үеэр нэгэн бүсгүй олны анхааралд өртөж чадлаа.

Москва хотын “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд Франц, Хорватын тоглолт болж, ялагчаар францчууд тодорсон. Тэгвэл тоглолтын дундуур нэгэн бүсгүй талбайд гарч ирэн Килиан Мбаппетэй гар барин зорилгоо биелүүлж чадлаа. Хамгаалалтын бүсийг нэвтэлж талбайд гарч чадсан бүсгүй Францын дэмжигч байжээ.

Зорилгоо биелүүлж чадсан бүсгүй үүргээ биелүүлсэн аятай аз жаргалтайгаар хөөгдсөн юм.

Ч.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж