"Тур де Франс" уралдааныг Грег ван Авермат тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2018.07.15-нд нийтлэгдсэн

"Тур де Франс" уралдааныг Грег ван Авермат тэргүүлж байна

"Тур де Франс" уралдааныг Грег ван Авермат  тэргүүлж байна

Мэргэжлийн дугуйн уралдааны хамгийн нэр хүндтэй гурван Гранд Тур уралдааны нэг болох “Тур де Франс” уралдаан энэ өдрүүдэд үргэлжлэн явагдаж байна. Одоогоор уралдаан найман гараа явагдаад байгаа бөгөөд нийлбэр дүнгээр “BMC Racing Team” багийн Бельги дугуйчин Грег ван Авермат 32 цаг 43 минутын амжилтаар тэргүүлж байна. Грег ван Авермат 2016 оны Риогийн олимпийн наадамд алтан медаль хүртэж байсан дугуйчин юм. Харин Гранд Тур зэрэглэлийн Тур де Франс, Вуэльта Испаниа болон Жиро ди Италиа уралдаанд түрүүлж үзээгүй ч 2015, 2016 онуудад Тур де Франс уралдаанд тус бүр нэг гарааны ялагч болж байсан.

Өчигдөр тэмцээний найм дахь гараа Францын хойд нутагт Дрёгоос Амьен хүртэлх 181 км талын замд болж “LottoNL-Jumbo” багийн Нидерланд дугуйчин Д.Груневеген дөрвөн цаг 23 мин 36 секундын амжилтаар тэргүүлсэн байна. Түүний араас Словак дугуйчин П.Саган, Герман дугуйчин Ж.Дегенкольб нар эхний гуравт багтжээ. Өнөөдөр тэмцээний ес дэх гараа явагдаж маргааш тамирчид нэг өдөр амарна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж