Германы тамирчин А.Кербер Уимблидонд анх удаагаа түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.07.15-нд нийтлэгдсэн

Германы тамирчин А.Кербер Уимблидонд анх удаагаа түрүүллээ

Германы тамирчин А.Кербер Уимблидонд анх удаагаа түрүүллээ

Мэргэжлийн талбайн теннисийн энэ оны гурав дахь Их дуулга болох Уимблидоны нээлттэй тэмцээн хоёр долоо хоногийн турш Лондон хотын Уимблидон дахь “Бүх Английн клуб” төвд болж дүнгээ гаргаж байна. Өчигдөр тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрлийн шувтаргын тоглолт болсон. Энэ удаагийн шувтаргын шатанд Их дуулга тэмцээний 23 дахь удаагийн цомын эзэн АНУ-ын алдарт теннисчин С.Уилльямс болон Их дуулга тэмцээний хоёр удаагийн цомын эзэн Германы А.Кербер нар шалгараад байсан. С.Уилльямс 23 удаа Их Дуулга тэмцээний цом хүртсэн бөгөөд долоо нь Уимблидоны цом байдаг бол А.Кербер хоёр дахь удаагаа Уимблидоны шувтаргын шатанд шалгарч байгаа нь энэ ажээ.

Тоглолт эхнээсээ л Герман теннисчин А.Керберийн давамгайлал дор явагдаж байсан бөгөөд хүчтэй өрсөлдөгчөө 6-3, 6-3 харьцаатай буулгаж авснаар анхны Уимблидоны цомоо хүртлээ. А.Кербер Уимблидоны цомыг хүртснээр 22 жилийн тэртээ Ш.Графаас хойш тус тэмцээний цомыг хүртсэн Германы хоёр дахь теннисчин болж байна. Герман бүсгүй А.Кербер өмнө нь 2016 оны Уимблидоны шувтаргын шатанд шалгарсан ч С.Уилльямст хожигдож байсан. Тэгвэл хоёр жилийн дараа дахин С.Уилльямстай шувтаргын шатанд шалгаран хожиж анхны Уимблидоны цомоо хүртлээ.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж