Томоохон голууд 15-75 см даван үерлэж байна гэв

Хуучирсан мэдээ: 2018.07.15-нд нийтлэгдсэн

Томоохон голууд 15-75 см даван үерлэж байна гэв

Томоохон голууд 15-75 см даван үерлэж байна гэв

Долоодугаар сарын 14-ний өдрийн байдлаар Хэнтийн нуруунаас эхтэй Балж, Онон, Хэрлэн болон Алтайн нуруунаас усжих Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голын үерийн түвшинг 15-75 см даван тус тус үерлэж байна гэж  ЦУОШГ-аас мэдээллээ.

Мөн ЦУОШГ-ын Гадаргын усны судалгааны хэлтсээс энэ сарын 14,15-ны өдрүүдэд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар орох усархаг аадар борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэнэ хэмээн мэдээллэв. 

Иймд Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Балж, Орхон, Сэлэнгэ, Чулуут зэрэг голын дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Э.ЖОНОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж