Үндэсний их баяр наадамтай холбоотойгоор ихэнх зах, худалдааны төвүүд амарч байна. Гэхдээ зарим худалдааны төв маргаашнаас эхлэн хэвийн ажиллах юм байна. Тухайлбал,
“Нарантуул” болон ‘Sunday plaza’ худалдааны төвүүд энэ сарын 11–17-ны өдрийг дуустал амарна. Харин 18-ны өдрөөс цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Хар хорин” худалдааны төв 11-16-ны өдрийг дуустал амраад 17-ны өдрөөс ажиллаж эхэлнэ.
“Хүчит шонхор” болон “Барс” 1, 2 худалдааны төвүүд 11-15-ны өдрийг дуустал амраад 16-ны өдрөөс ажиллах бол “Да хүрээ” авто худалдааны төв энэ сарын 11-14-ний өдрийг дуустал амарч, 15-ны өдрөөс буюу өнөөдрөөс ажиллаж эхэлжээ.
‘Бөмбөгөр’ болон ‘Алтжин бөмбөгөр’ худалдааны төвүүд энэ сарын 11-15-ны өдрийг хүртэл амраад 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.
Э.ЖОНОН