Японы баруун нутгаар өнгөрсөн долоо хоногт аадар бороо орсны улмаас үер буусан нь гамшгийн хэмжээнд хүрсэн. Долдугаар сарын 14-ны байдлаар Японы Окаяама, Эхиме мужуудад 3600 сайн дураараа туслагчид ирж үерийн улмаас овоорсон шороо, хог хаягдлыг цэвэрлэхээр тусалж байгаа аж.
“Асар их элс, шороо, хог хаягдал байхыг хараад үг унагаж чадаагүй. Олон хүмүүсийн туслалцаа хэрэгтэй гэж би бодож байна гэж сайн дурынхан хэлжээ. Окаяама мужийн Курашики хотын Мабичо дүүргийг сэргээн засварлахаар 1118 хүн сайн дураараа туслахаар ирсэн боловч 14 хүн наршиж эмнэлэгт хүргэгдсэн гэсэн мэдээг холбогдох дүүргийн аврах ажилтнууд мэдэгджээ. Курашики хотод 34.9 хэмд хүрсэн нь энэ жилд бүртгэгдсэн хамгийн халуун хэмд тооцогдож байна.
Японы Үндэсний цагдаагийн байгууллагын гаргасан мэдээллээр долдугаар сарын 14-ний өдрийн судалгаагаар гамшигт амь үрэгдсэн хүний тоо 209 хүрсэн бөгөөд үүнээс 99 нь Хирошима мужаас, 60 нь Окаяама, Эхиме мужаас 26 гэж тус тус бүртгэгджээ. Мөн 26 хүн ор сураггүй алга болсон байна.
Г. Батмандах
Эх сурвалж: Asahi