Дэнж хотойтол нааддаг дэлхийд ганцхан Монгол наадам үргэлжилсээр байна. Энэ жил Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулсны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой тохиож буй. Энэ жилийн наадмыг Өмнөговь, Говьсүмбэр аймаг эхлүүлж долдугаар сарын 05-06-нд зохион байгуулсан юм. Өдгөө ихэнх аймаг, сумд баяр наадмаа хийгээд шувтарч байна.
Үлдсэн цөөхөн аймаг болох Булган, Дорноговь долдугаар сарын 27-29-нд хийхээр товложээ. Булган аймаг үүсч байгуулагдсаныхаа тэгш ойг энэ жил тэмдэглэнэ.
Э.ЖОНОН