Жэк Ма  түүний амьдралын үнэн түүх

Хуучирсан мэдээ: 2018.07.15-нд нийтлэгдсэн

Жэк Ма  түүний амьдралын үнэн түүх

Жэк Ма  түүний амьдралын үнэн түүх

Дэлхийн түүхэн дэх хамгийн том IPO хийсэн, Алибаба онлайн худалдааны сүлжээг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Жэк Магийн амьдралын түүхэн замналыг танилцуулж байна. Тэрбээр Хятадын дорно зүгийн Ханчжоу хэмээх жижигхэн хотод 1964 онд амьдралын боломж тааруу айлд төржээ. Хүүхэд байхдаа англи хэлээ сайжруулахын тулд жуулчдад үнэгүй хөтөч хийдэг байв.

Ядуурлаас ангижрах цорын ганц зам бол боловсрол гэдгийг Жэк Ма маш сайн мэддэг байлаа. Тэрбээр хэд хэдэн коллежид элсэх хүсэлтээ гаргаж байсан боловч орж чаддаггүй байв. Түүнчлэн 10 удаа Харвардад орох хүсэлт гаргаж байсан ч хэзээ ч тэнцэж байгаагүй. Гэвч Би нэг л өдөр тэнд лекц унших болно гэж өөртөө Жэк Ма хэлжээ.

Жэк Ма бараг 30 гаруй удаа ажилд орох хүсэлт гаргасан ч ‘Чи сайн биш’ гэдэг гурван үгнээс болоод ажилд орж чаддаггүй байлаа.  Хятадад анх КFC нээгдэхн үед зөөгчөөр ажиллах хүсэлт  гаргасан 24 хүнээс 23 нь тэнцсэн ба  тэнцээгүй нэг нь Жэк Ма байв. Гэвч тэр цөхөрсөнгүй.

Англи хэлний багш хийдэг байхдаа сард ердөө 12-хон долларын цалин авдан байсан ч хичээлээ үнэн сэтгэлээсээ заадаг байлаа.

1995 онд  интернет анх дэлгэрч байх үед “шар айраг” гэдэг үгийг хайхад ямар ч хятад шар айраг хайлтаар гарч ирээгүйд маш их гайхжээ. Ингээд тэрбээр онлайн зах зээлд бизнес хийх санаагаа олсон юм. Энэ бол Алибаба. Гэвч Алибабаг байгуулсныхаа дараа  Жэк Ма төдийлөн сайн ашиг олсонгүй, бүр дампуурлын ирмэгт очиход ойрхон байв.  Тэрбээр 17 найздаа бизнесээ танилцуулж, хөрөнгө оруулахыг ятгажээ. Учир нь тэр өөрийн санаандаа итгэл дүүрэн байсан гэдэг.

Ингээд тууштай тэмцсэний эцэст тэр Алибабаг дэлхийн хамгийн алдартай онлайн худалдааны дэлгүүр болгож чадсан билээ. Жэк Ма өдгөө дэлхийн хамгийн баян 20 хүний нэг. Түүний нийт хөрөнгө 41.4 тэрбум ам.доллар. Тэрбээр Алибаба нэрийг кофе ууж суухдаа бодож олсон бөгөөд хүн бүрийн мэддэг тэрхүү үлгэр амьдралд биеллээ олж эрдэнэсийн агуй цахим зах зээлд нээнэ гэдэг зорилгоор өгч байжээ. Тэр ингэж л мөрөөдлөө биелүүлж чадсан.

“Өнөөдөр хэцүү байна. Маргааш бүр хэцүү байна. Харин нөгөөдөр бол гайхалтай байх болно. Гэвч ихэнх хүмүүс маргааш орой бууж өгдөг.” – Жэк Ма

Э.ЖОНОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж