Асашёорюү ургамал, цэцэг сонирхох болжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Асашёорюү ургамал, цэцэг сонирхох болжээ

Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж сүүлийн үед ургамал, цэцэг тарьж ургуулах талаар сонирхож, энэ зүгт анхаарлаа хандуулах болжээ. Үргэлж олны анхаарлын төвд байж, арлын Японыг эзэгнэсэн монгол их аварга дуулиан шуугиантайгаар зодог тайлснаас хойш хатуу чанга дэглэмтэй, эрч хүч, бяр чадал шалгасан спортоос огт өөр ертөнцөд хөл тавьж, ирэх сард Английн нийслэл Лондон хотноо болох Челсигийн цэцгийн шоу /Chelsea Flower Show/-нд оролцох болсон байна. Тэрбээр gardening буюу цэцэрлэгийн урлагийн Япондоо тэргүүлэх зэрэглэлийн Казүюүки Ишихара гэгч багшид шавь орсон бөгөөд багшийнхаа хамтаар ирэх сард Лондонг зорих гэнэ.

Их аварга Д.Дагвадорж болон Ишихара нар олон жилийн өмнөөс бие биенээ сайн мэдэх бөгөөд нэгэнт цаг завтай болсон учир их аварга маань цэцэрлэгийн урлагт суралцаж, Монгол орныхоо үзэсгэлэнт байгальд өөрийн хувь нэмрээ оруулж, ой моджуулах хүслээ гүйцээхээр түүнтэй хамтрахаар шийдсэн ажээ.

Дашрамд сонирхуулахад, Челсигийн цэцгийн шоунаас гурван алтан медаль хүртэж байсан Ишихара ирэх тавдугаар сарын 25-29-нд болох энэ жилийн шоунд “Казахана” хэмээн нэрлэсэн цэцэрлэгжүүлэлтийн шинэ загвараа танилцуулах гэнэ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж