Токио хотод хамгийн их хүн амьдардаг

Хуучирсан мэдээ: 2018.07.15-нд нийтлэгдсэн

Токио хотод хамгийн их хүн амьдардаг

Токио хотод хамгийн их хүн амьдардаг

Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/-аас гаргасан судалгаагаар Японы нийслэл Токио хотод 2018 онд 37 сая хүн суурьшин амьдарч байгааг холбогдох мэргэжилтнүүд тогтоожээ. Гэвч 2020 оноос эхлэн хүн амын өсөлт багасах төлөвтэй байгаа аж.

Он дараалан үргэлжилж байгаа бага төрөлт, цагаачлал, улс төрийн маргаан, эдийн засгийн зогсонги байдал болон байгалийн гамшиг зэрэг асуудлууд хүн амын өсөлтийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулж байгаа гэдгийг НҮБ тэмдэглэжээ. Дан ганц Япон улс ч биш Азийн зарим орон болон Польш, Орос, Украйн, Румын улс зэрэг зүүн Европын орнуудад хүн ам багасч байгааг ч мөн тогтоосон байна.

Мөн Хятадын хот Ючин, АНУ-ын Охио мужид байрлах Ёонгстаун болон Хойд Солонгосын Хамхунг зэрэг аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн хотуудад 2030 он хүртэл хүн ам эрс багасах аюултайг судалгаагаар гаргажээ. Харин Энэтхэгийн нийслэл Дели хот 2028 он гэхэд дэлхий дээрх хамгийн их хүн ам суурьшсан хот болохыг урьдчилан тооцоолжээ.

Г. Батмандах

Эх сурвалж: Japantimes , Bloomberg

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж