2018 онд 48 хүн усанд осолджээ | News.MN

2018 онд 48 хүн усанд осолджээ

Хуучирсан мэдээ: 2018.07.15-нд нийтлэгдсэн

2018 онд 48 хүн усанд осолджээ

2018 онд 48 хүн усанд осолджээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж жижиг гол, хуурай сайр, уулын бэлээр уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байгаа тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг сонор сэрэмжтэй байж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад зөвлөсөн байна. Иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэргээс шалтгаалан 2018 оны эхний долоон сарын  байдлаар усны ослын тохиолдол 12 аймгийн 27 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт нийт 39 удаа гарч, 48 хүн амь насаа алдсан байна. Үүнээс ес нь хүүхэд, 39 нь насанд хүрэгсэд байна.

Ш.ОЧ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-07-15 202.179.24.215

2018 оны өвөл хавар усанд ордоггүй биз дээ. Сүүлийн сар хүрэхгүй хугацаанд олон хүн осолдсон байна. Гамшиг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж