Долдугаар сарын 27-нд хамгийн урт сар хиртэлт болно | News.MN

Долдугаар сарын 27-нд хамгийн урт сар хиртэлт болно

Хуучирсан мэдээ: 2018.07.15-нд нийтлэгдсэн

Долдугаар сарын 27-нд хамгийн урт сар хиртэлт болно

Долдугаар сарын 27-нд хамгийн урт сар хиртэлт болно

21-р зуунд тохиох хамгийн урт сар хиртэх байгалийн үзэгдэл долдугаар сарын 27-нд болох бөгөөд өмнөд Америк, өмнөд Африк, Ойрх дорнодын бүс нутаг болон төв Азиас харагдах ажээ. Бүтэн сар хиртэлт ойролцоогоор нэг цаг 43 минут үргэлжлэх юм байна. “Маш үзэсгэлэнтэй сар хиртэлт болно. Энэ зуунд тохиож байгаа хамгийн урт сар хиртэлт” хэмээн АНУ-ын Мариланд мужид байрлах НАСА-ийн Годдард сансрын төвийн геологич Ноа Петро онцолжээ.

НАСА-ийн судалж тогтоосноор өмнөд Африк, Ойрх дорнод, Энэтхэг болон төв Азийн бүс нутгуудад сар хиртэлт эхлэхээс дуусах хүртлээ үзэгдэх гэнэ. Тухайлбал, Өмнөд Африк болон ойрх дорнодын бус нутгуудад шөнө дундаас хиртэлт тохиох бол Энэтхэг, Төв Азид орон нутгийн цагаар үдшийн 10.00 цагаас эхлэх аж. Харин өмнөд Америк, баруун Африк болон Европт нар жаргах үеэр сарны хиртэлт хагас үзэгдэх бол зүүн Ази, Австрали болон баруун номхон далайн бүсүүдэд долдугаар сарын 28-ны өглөө нар мандахаас өмнө хэсэгхэн зуур харагдах юм.

Дараагийн бүтэн сар хиртэлт 2019 оны нэгдүгээр сарын 21-нд болохыг тогтоосон бөгөөд нэг цаг хоёр минутын турш үргэлжлэх аж.

Г. Батмандах

Эх сурвалж: NBC

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-07-15 66.181.161.12

Хитад утаа их vйлдвэрлээд сарыг хиртvvлээд байгаа гэсээн!! Манай Еронхийлогчийн Хитадыг ялна гэдэг зев байхгvй юу! Монгол ялнаа!!

Avatar

Зочин 2018-07-15 66.181.160.37

Эсрэгээр нар сар 2 хоёулаа дэлхийтэй ойр зайнд ирэх юм шиг санагдаж байна

Avatar

123 2018-07-15

nar delhiigees hamgiin hol zaid baih ue taarch baigaagaas urt hugatsaand urgeljilj bna uu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж