Гамшгийн улмаас Японы зарим тосгон цэвэр усгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.15-нд нийтлэгдсэн

Гамшгийн улмаас Японы зарим тосгон цэвэр усгүй болжээ

Гамшгийн улмаас Японы зарим тосгон цэвэр усгүй болжээ

Японы баруун нутгаар өнгөрсөн долоо хоногт бороо орж үер буусан нь нөхөж баршгүй гарз хохирол авчирсан. Засгийн газар “ноцтой” байгалийн гамшигт үзэгдэлд тооцож үерт автсан бүх мужуудад сэргээн засварлахад туслалцаа үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл Эхиме мужид байрлах Сето эх газрын арлуудад оршин суух иргэд өдийг хүртэл ундны усаар дутагдаж байгаа ажээ.

25 жижиг арлаас бүтэх Сето нутгийн Камижима тосгоны 3800 айл өрх ундны усгүй байна. Камижима тосгонд 7000 гаруй иргэд оршин суудаг аж. Хирошима мужийн Михара хотын байгууламжаас далайн доогуур цэвэр усны хоолой Камижима тосгонд хүрдэг байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт орсон борооны улмаас ажиллаагаагүй болжээ. Гамшиг болохоос өмнө Камижима тосгоны удирдлагууд 1.5 литрийн багтаамжтай 11 мянган хуванцар саванд ундны ус нөөцөлсөн боловч дуусчээ. Одоогийн байдлаар Японы эргийг хамгаалах хүчнийхэн болон усан цэргүүд Камижима тосгоны иргэдэд өдөр болгон онгоцоор ундны ус хүргэж байгаа аж. Тосгоны удирдлага  усыг хязгаарлаж, оршин суугчдад өдөрт зөвхөн таван литр ус олгож байна.

Хирошима мужийн эрх баригчдын мэдээлж байгаагаар цэвэр усны хоолойг засч байгаа бөгөөд ирэх долдугаар сарын 16-аас ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа гэжээ.

Г. Батмандах

Эх сурвалж : Asahi

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж