Туул голд дөрвөн настай хүүхэд усанд осолдож, амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.07.15-нд нийтлэгдсэн

Туул голд дөрвөн настай хүүхэд усанд осолдож, амиа алджээ

Туул голд дөрвөн настай  хүүхэд усанд осолдож, амиа алджээ

Ойрын өдрүүдэд бороо хур элбэгтэй байгаа тул гол дагуу амарч зугаалж байгаа, мөн голын ойр орчимд амьдардаг иргэд бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлэхийг ЦЕГ-аас анхааруулж байна.

Өчигдөр л гэхэд Туул голд дөрвөн настай эрэгтэй хүүхэд усанд осолдож, амиа алдсан золгүй хэрэг гарчээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү ‘Өчигдөр 14:00 цагийн үед ХУД-ийн нутаг дэвсгэр Сонсголонгийн гүүрнээс доош нисэхийн буух зурвасын харалдаа Туул голоос дөрвөн настай эрэгтэй хүүхэд голд живсэн байдалтай олдсон. Хүүхэд урсаж явааг харсан иргэн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Голын ойролцоо амьдардаг айлын хүүхэд тул гэрийнхэн нь гадаа тоглож байгаа гэж бодож байсан бололтой.  Ар гэрийнхэн нь цочролд орсон байдалтай байна’ гэв. 

Иймд амралт зугаалгаар явахдаа бага насны хүүхэддээ тавих анхаарал, хяналтаа сулруулахгүй байх, байнга хөтлөж явахыг эцэг эхчүүдэд анхааруулъя. 

Э.ЖОНОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж