Архинд хордсон гэх дуудлага ирэх болжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.14-нд нийтлэгдсэн

Архинд хордсон гэх дуудлага ирэх болжээ

Архинд хордсон гэх дуудлага ирэх болжээ

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 103 утсанд баЯрын өдрүүдэд 100 гаруй дуудлага ирсний дийлэнхийг зүрх судасны өвчин , даралт ихэссэн дуудлагууд эзэлжээ. Гэвч өчигдрөөс архинд хордсон гэх дуудлага ирэх болсон аж. Энэ нь архи хэтрүүлэн ууснаас үүдэлтэй юм байна.

Иймээс иргэд өөрсдийн эрүүл мэнд амь насандаа анхаарч архи согтууруулах ундааг зүй зохистой хэрэглэх, амралт зугаалгаар явахдаа анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

Н.ГАН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж