Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн нндэсний их баяр наадам өчигдөр /2018.07.13/ Хүй долоон худагт Уяачдын наадмаар үргэлжилж, өндөрлөсөн юм. Уяачдын наадамд улсын заан Б.Соронзонболд, улсын харцага А.Бямбажав, Г.Алтангэрэл, улсын начин Ц.Анхбаяр, улсын начин Ц.Одбаяр, мөн аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар, А.Алтанхуяг нараар манлайлуулсан хүчит 64 бөх зодоглон барилдав. Аймгийн арслан М.Бадарч энэ барилдаанд тун зоримог барилдаж, түрүүлсэн бол аймгийн арслан н.Түмэндэмбэрэл үзүүрлэжээ.
Барилдааны үеэр мөн улсын наадамд түрүүлсэн, улсын аварга Н.Батсуурь, үзүүрлэсэн улсын аварга Ч.Санжаадамба нарт давааны мөнгөн шагнал, цол чимгийн үнэмлэхийг гардуулсан. Увс аймгийн нутгийн зөвлөлөөс улсын аварга болсон Н.Батсуурьд ‘Хүннү’ хороололд дөрвөн өрөө байр бэлэглэсэн юм.