Цагдаагийнхан зуслангийн бүсэд хяналт тавьж, ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2018.07.14-нд нийтлэгдсэн

Цагдаагийнхан зуслангийн бүсэд хяналт тавьж, ажиллаж байна

Цагдаагийнхан зуслангийн бүсэд хяналт тавьж, ажиллаж байна

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид наадмын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор удирдлагаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу нийслэлийн ногоон бүсэд ажиллажээ.

Ингэхдээ баяр, ёслол, амралт, зугаалгын үеэр найз нөхөд, хамт олон, гэр бүлийнхнээрээ ихээр очиж амарч зугаалдаг СБД-ийн 19-20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хуурай мухар, Баянбулаг, Гоодойн ам, Шарга морьт, Майхан толгой, Хандгайт, Санзай, Бэлх, Сэлх чиглэлд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажилласан ба энэ үеэр ямар нэг хэрэг, зөрчил гараагүй иргэд амар тайван наадсан байна.

Явган эргүүлийн үүргийг эргүүлийн офицер болон, олон нийтийн цагдаа нарын хамтарсан алба хаагч гүйцэтгэсэн ба дээрх нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийт 96 байгууллага аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгаж, санамж сэрэмжлүүлэг тараажээ.

Мөн дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран энэ сарын 11-нд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Дамбадаржаагийн гүүрэн доор ёслолын буудлага буудах үйл ажиллагаанд хяналт тавин гал түймэр, болзошгүй гэнэтийн осол, аюулаас урьдчилан сэргийлж ажилласан аж.

Ахуйн болон автомашины хулгайгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн цагдаагийн газраас бэлтгэн хүргүүлсэн 3 төрлийн 400 ширхэг сурталчилгааны материалуудыг хариуцсан 9-20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн худалдаа үйлчилгээний цэгүүд болон хүн олноор цуглардаг газруудаар байршуулжээ.

Хариуцсан 9-20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 96 байгууллага, аж ахуйн нэгжийн харуул хамгаалалтын үйл ажиллагааг шалгахад зөрчил дутагдал илрээгүй байна.  Иймд   дээрх аж ахуйн нэгж байгууллагуудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор харуул хамгаалалтын үйл ажиллагааг сайжруулж, сонор сэрэмжтэй, хариуцлагатай ажиллах талаар шаардлага боловсруулан хүргүүлжээ.

Алба хаагчид явган эргүүлийн үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж