Увсын наадамд Ж.Ням-Эрдэнэ түрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.14-нд нийтлэгдсэн

НААДАМ-2018

Увсын наадамд Ж.Ням-Эрдэнэ түрүүлжээ

Увсын наадамд Ж.Ням-Эрдэнэ түрүүлжээ

Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97, Үндэсний их баяр наадам, Увс аймаг байгуулагдсаны 93 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 256 бөх хүч сорьсноос Увс аймгийн Тэс сумын харьяат ТЕГ-ын ‘Эрч спорт’ хороо Увс нуур галын бөх Аймгийн заан Жамсрангийн НЯМ-ЭРДЭНЭ түрүүлжээ.

Увс аймгийн Зүүнговь сумын харьяат харъяат ‘Улаангом’ дэвжээний бөх Аймгийн заан Төрмөнхийн ХАЙДАВ долоо даван үзүүрлэж ‘Аймгийн заан’ цолоо баталлаа. Харин өсвөрийн 32 бөх хүч сориход Увс аймгийн Наранбулаг сумын харьяат Цогцолбор 2-р сургуулийн бөх Б.Энх-Манлай түрүүлж, Увс аймгийн Давст сумын харьяат Цогцолбор 2-р сургуулийн бөх З.Билгүүн үзүүрлэж наадамчин олноо баясгалаа.

Мөн дөрвөн Аймгийн начин цолтон төрсөн. Үүнд: Улаангом сумын харъяат сумын заан Ж.Мөнх-Оргил,  Баруунтуруун сумын харъяат сумын заан Э.Гантогтох, Түргэн сумын харъяат сумын заан Г.Цоггэрэл,  Тэс сумын харъяат сумын заан Я.Чойжилсүрэн нар тав давснаар аймгийн начин цол хүртжээ.

Эх сурвалж: www.uvs.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж