Цэнхэр гаригийн ногоон талбайн эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2018.07.14-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Цэнхэр гаригийн ногоон талбайн эргэн тойронд

Цэнхэр гаригийн ногоон талбайн эргэн тойронд

Европын хөлбөмбөгийн ертөнцийн дэлхийн 5 удаагийн шилдэг хөлбөмбөгчин К.Роналдо 9 жил хүчин зүтгэсэн Испаний Реал Мадрид клубыг орхиж Италийн Ювентус клубтэй нэгдэж нэлээд сенсаци дэгдээгээд байгаа билээ. К.Роналдогийн энэхүү шилжилт хөлбөмбөгийн ертөнцийн солилцооны цонх идэвхжиж буйг илтгэсэн болов уу?.  К.Роналдо Италийн багтай 5 жилийн 100 сая еврогийн гэрээ байгуулсан.

Английн Ливерпүүл клуб Стоук Сити клубын 26 настай Швейцар довтлогч Ж.Шакириг өөрийн болголоо. Ж.Шакири нутгийнхаа Базель клубээс мэргэжлийн карьераа эхлүүлж байсан бөгөөд Германы Бавари Мюнхен, Италийн Интер Милан, Английн Стоук Сити клубуудэд тоглож байсан. Ийнхүү тэрээр 5 дахь клубтэйгээ нэгдэж байна. Ливерпүүл клуб Швейцар довтлогчтой 5 жилийн 13 сая паундын гэрээ байгуулжээ.

Английн премьер лигийн аварга Манчестер Сити клуб Лейстер Сити клубын Алжир хагас хамгаалагч Р.Махрезыг өөрийн болгожээ. Хотынхон Р.Махрезтай 5 жилийн 60 сая паундын гэрээ байгуулсан байна. Ингэснээр Р.Махрез Африк тивийн хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгчин болжээ. Түүнээс өмнө энэ амжилтыг Габон довтлогч П.Обамеянг Германы Боруссиа Дортмунд клубээс Английн Арсенал клуб руу 56 сая паунд хүрснээр эзэмшиж байсан.

Италийн шигшээ баг болох Интер Милан клубын 31 настай довтлогч Эдер Хятадын лигийн Жиансу Сунин клубтэй нэгдлээ. Эдер Интер Милан клубын төлөө 2 жил тоглохдоо 86 тоглолтонд оролцож 14 гоолыг өөрийн нэр дээрээ бүртгүүлж байжээ. Эдер Жиансу Сунин клубт ирснээр экс Челсигийн тоглогч Рамирес болон экс Шахтёр Донецк клубын тоглогч А.Тейшейра нартай нэгдэж байна.

Испаний Бетис клуб Португалын шигшээ баг болон Спортинг клубын хагас хамгаалагч Виллиам Карвальотой 5 жилийн гэрээ байгуулжээ. В.Карвальо Орост зохиогдож байгаа дэлхийн аваргад шигшээ багийнхаа гарааны тоглогчоор тоглож байсан.

Английн Арсенал клубын хагас хамгаалагч Ж.Уилшер Лондон хотын өөр нэг клуб болох Вест Хэм Юнайтед клубтэй нэгдлээ. Вест Хэм Юнайтед клуб Ж.Уилшертай 3 жилийн гэрээ байгуулжээ. 

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж