“Хурд” Цэргийн бодол дуугаа клипжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.07.14-нд нийтлэгдсэн

“Хурд” Цэргийн бодол дуугаа клипжүүлнэ

“Хурд” Цэргийн бодол дуугаа клипжүүлнэ

“ХИТ-ийн ХИТ дуу” хэмээн нэрлэгддэг Цэргийн бодол дууг “Хурд” хамтлагийнхан өнөө жил клипжүүлэхээр болжээ.

Уг дууг “Хурд” хамтлагийнхны хамгийн том ах Д.Ганболд нь 1978 онд Хужибуланд цэргийн алба хааж байхдаа зохиосон гэдэг. Ингэхдээ үг, ая хоёуланг нь бичсэн. Цэргийн хурангаас төрсөн энэхүү бүтээлийг дүү нар нь 1990-ээд оны эхэн үед дуулснаар монголчуудад хүрч, тэр цагаас хойш тасралтгүй эгшиглэсэн бүтээл гэж хэлж болно.

Өнгөрсөн хугацаанд “Хурд”-ынхан олон ХИТ дуунуудаа клипжүүлсэн ч “Цэргийн бодол” дуугаа үлдээсэн байсан. Херо интертайнмент, Юнитель групп хамтран хойч үедээ өвлүүлэх 100 дууны нэгд эл дууг багтаасныг эс тооцвол клипгүй. Иймээс тус хамтлагийнхан 25 жилийн ойгоороо  фэнүүддээ “Цэргийн бодол”-ыг клипжүүлж, шинэ найруулгатайгаар сонордуулах болжээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж