‘МакДоналдс’-ын түргэн хоолны сүлжээ рестораны салатнуудыг худалдаанд гаргахыг хориглолоо. Учир нь тус рестораны төрөл бүрийн салатнууд нь шимэгч хорхой, паразитийн өвчлөл үүсгэдэг гэжээ. Иллинойс, Иова мужийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар МакДоналдын салатнаас болж хүний биед шимэгч хорхой үүсгэсэн 100 тохиолдлыг илрүүлжээ. Одоогийн байдлаар МакДоналдс компани 3000 гаруй сүлжээндээ салат зарахаа зогсоосон байна.
Чикаго дахь салбар одоогийн байдлаар салатны оронд орлуулах хөнгөн зуушийг санал болгож байгаа юм. Макдональдс компани тодорхой хэдэн ресторан, түгээлтийн төвүүдээсээ салатны орцуудыг устгасан гэж мэдэгджээ. АНУ-ын Иллинойс, Иова, Индиана, Висконсин, Мичиган, Огайо, Миннесота, Небраска, Хойд Дакота, Өмнөд Дакота, Монтана, Кентакки, Виржиниа, Миссури гэсэн муж болгонд дор хаяж нэг нэг тохиолдол бүртгэгдсэн байна.
Паразит, шимэгчээр өвчилсөн үед хамгийн түгээмэл шинж тэмдэг нь усан суулгаар эхэлдэг гэнэ. Хүндэрсэн тохиолдолд хоолны дуршил муудах, гэдэс өвдөх, дотор муухайрах, ядрах шинж тэмдгүүд илэрдэг байна.
эх сурвалж: abcnews