2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга өвөл болно | News.MN - Мэдээллийн эх сурвалж

2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга өвөл болно

Хөлбөмбөг ДАШТ-2018

2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга өвөл болно

Одоогоос 3 жилийн өмнө Катар улсад болох 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ний хугацааг өвөл хийх тухай яригдаж байсан бол энэхүү яриа албан ёсоор батлагдлаа. Ингэснээр Ази тивд 2 дахь удаагаа, Арабын ертөнцөд анх удаагаа зохион байгуулагдах XXII удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-нийг 2022 оны 11 сарын 21-нээс 12 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулахаар болж байна.

2015 оны хоёрдугаар сард ФИФА гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа энэ саналыг оруулж байсан. Тухайн үедээ тус саналыг ФИФА-н гишүүн тив тивийн 6 холбоо санал нэгтэй дэмжсэн. Өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр ФИФА-н ерөнхийлөгч Ж.Инфантини албан ёсоор зарласан байна.

Персийн буланд орших булангийн орон Катарт зургаа, долоо, наймдугаар сар хамгийн халуун буюу 40 градус хүрнэ. Харин 11, 12, 1 сард 20-30 градусын халуунтай байдаг. Иймд 2022 оны дэлхийн аваргыг зохион байгуулах хамгийн тохиромжтой хугацааг дэлхийн хойд хагаст орших орнуудын хувьд өвлийн улирал болох 11, 12-р сард хийхээр болж байна. Хугацааны хувьд ийн өөрчлөлт гарч байгаагаас гадна энэ өөрчлөлт Европын лигүүдэд багагүй өөрчлөлт оруулах шаардлагатай болж байгааг дурдах хэрэгтэй. 

Б.БЯМБАБАЯР 

 

"Болор дуран"-аар шалгав.

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-07-14 103.26.194.146

12 сарын 31 ныг тааруулчихгүй. Далимд нь шоппинг хийх байсан юм. Энэ улсын хүүхнүүд их гоё. Эрийг жаргаагчид....тэнд л байна. 2 дугаар сувгаар бүү ойлгоорой.

Lord 2018-07-14 65.49.68.201

Xa xa xa sonirxoltoi yum bolox ni de!!!Shine jil doxchixson bdg Football geed uxaanaa aldaad yavj bdg ni zeregtsex ni de.

Зочин 2018-07-14 119.17.34.50

Goe, gants udaa ch gesen ovol bolvol sonirholtoi shdee

Hero 2018-07-14 31.10.163.24

Гадаа асар ажиллагаа будаа

Зочин 2018-07-14 182.160.34.22

tiim baina. katar ulsad ovol ni temtseen togloltoo hiihgyi bol haluuchaj yheh yum baina.