2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга өвөл болно

Хуучирсан мэдээ: 2018.07.14-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга өвөл болно

2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга өвөл болно

Одоогоос 3 жилийн өмнө Катар улсад болох 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ний хугацааг өвөл хийх тухай яригдаж байсан бол энэхүү яриа албан ёсоор батлагдлаа. Ингэснээр Ази тивд 2 дахь удаагаа, Арабын ертөнцөд анх удаагаа зохион байгуулагдах XXII удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-нийг 2022 оны 11 сарын 21-нээс 12 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулахаар болж байна.

2015 оны хоёрдугаар сард ФИФА гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа энэ саналыг оруулж байсан. Тухайн үедээ тус саналыг ФИФА-н гишүүн тив тивийн 6 холбоо санал нэгтэй дэмжсэн. Өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр ФИФА-н ерөнхийлөгч Ж.Инфантини албан ёсоор зарласан байна.

Персийн буланд орших булангийн орон Катарт зургаа, долоо, наймдугаар сар хамгийн халуун буюу 40 градус хүрнэ. Харин 11, 12, 1 сард 20-30 градусын халуунтай байдаг. Иймд 2022 оны дэлхийн аваргыг зохион байгуулах хамгийн тохиромжтой хугацааг дэлхийн хойд хагаст орших орнуудын хувьд өвлийн улирал болох 11, 12-р сард хийхээр болж байна. Хугацааны хувьд ийн өөрчлөлт гарч байгаагаас гадна энэ өөрчлөлт Европын лигүүдэд багагүй өөрчлөлт оруулах шаардлагатай болж байгааг дурдах хэрэгтэй. 

Б.БЯМБАБАЯР 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж