900 сая долларын орлоготой ажилласан тэрбумтан Кайли Женнер

Хуучирсан мэдээ: 2018.07.14-нд нийтлэгдсэн

900 сая долларын орлоготой ажилласан тэрбумтан Кайли Женнер

900 сая долларын орлоготой ажилласан тэрбумтан Кайли Женнер

‘Форбес’ сэтгүүл ирэх наймдугаар сарын дугаарын нүүр хуудаснаа өөрийн хүчээр бизнесээ цэцэглүүлж чадсан 21 настай хамгийн залуу тэрбумтнаар Кардашиан гэр бүлийн хамгийн отгон гишүүн Кайли Женнерийг онцоллоо. Тэрбээр гурван жилийн дотор 900 сая гаруй долларын ашигтай ажилласан бизнес эмэгтэй юм. Алдарт дуучин Рианна, Лэди Гага нарын үүсгэн байгуулсан косметикийн брендийн борлуулалтаас ч илүү сайн борлуулалттай байдаг аж.

Кайли Женнерийн үүсгэн байгуулсан нүүр будалтын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Kylie Cosmetics бренд компани хамгийн анх 2015 онд уруулын матт будаг, хүрээлэгчийн хамт гаргаж олонд танигдаж байсан. Улмаар бизнесээ өргөжүүлэн одоо нүдний тень, гэрэлтүүлэгч, багсны сет зэргийг гаргадаг. Онлайнаар худалдаалдаг Kylie cosmetics-ийн бүтээгдэхүүнүүд нэг минутын дотор зарагдаж дуусдаг аж. Хэд хэдэн том хотуудад Pop up /хэдэн долоо хоног л бүтээгдэхүүн худалдаалдаг дэлгүүр/ дэлгүүр нээж байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж