Трамп, Путин даваа гаригт уулзана

Хуучирсан мэдээ: 2018.07.14-нд нийтлэгдсэн

Трамп, Путин даваа гаригт уулзана

Трамп, Путин даваа гаригт уулзана

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Оросын ерөнхийлөгч Владимир Путин нарын дээд хэмжээний анхны уулзалт ирэх Даваа гаригт Финляндын нийслэл Хелсинк хотод болно. Ирэх есдүгээр сард болох Москва хотын даргын сонгуулийн үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр зохион байгуулна гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс мэдэгдлээ.

АНУ ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр оросууд нөлөөлсөн хэмээн Оросын 12 тагнуулчийг өнгөрсөн Баасан гаригт баривчилсан. Үүнээс болж тус хоёр улсын удирдагчдын уулзалт цуцлагдсан гэж мэдэгдэж байсан хэдий ч Оросын тал уулзалт болно гэж мэдэгдсэн юм. Кремлийн зөвлөгч Юрий Ушаковийн хэлж байгаагаар ‘АНУ, Оросын харилцаа маш муу байна. Харилцааг сайжруулах тал дээр ажиллах нь зүйтэй’ гэжээ.

эх сурвалж: bbc 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж