Трампыг айлчлах үеэр эсэргүүцэн жагсав

Хуучирсан мэдээ: 2018.07.14-нд нийтлэгдсэн

Трампыг айлчлах үеэр эсэргүүцэн жагсав

Трампыг айлчлах үеэр эсэргүүцэн жагсав

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Их Британид хийж буй айлчлал долдугаар сарын 12-нд эхэлсэн. Ерөнхийлөгч болсноос хойш анх удаа Их Британид айлчилж буй нь энэ юм. Трамп Их Британид айлчлах үеэр олон мянган эсэргүүцэгчтэй тулгарч байна. 

6 метр өндөр улбар шар живх өмссөн ‘Бяцхан Трамп’ агаарын бөмбөлгийг  Баасан гаригийн өглөө Британийн парламентын ордны гадаа 2 цагийн турш хөөргөлөө. Энэ үеэр 2000 гаруй хүн талбайд цугларсан байжээ. Хотын зөвлөлөөс хөөргөх зөвшөөрөл авахын тулд нийт 13,554 хүн гарын үсэг зурсан аж. Трампын айлчлалд дургүйцэж байгаагаа илэрхийлсэн эсэргүүцэгчид Их Британи даяар жагсаал цуглаан өрнүүлж байгаа юм. Тэд Трампын үзэл бодол, цагаачлалын бодлого, Их Британи, Америкийн худалдааны асуудал зэрэгт Трампыг буруутгаж, ялгаварлан гадуурхагч ерөнхийлөгч гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. . Шотланд дахь айлчлалын үеэр 3000 гаруй хүн эсэргүүцлээ илэрхийлсэн байна. 

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Их Британийн хатан хаан II Элизабет болон ерөнхий сайд Тереза Мэй нартай уулзаж,  цаг үеийн асуудлаар хэлэлцээ хийлээ. Трамп Их Британи улсыг Европын холбооноос гарах шийдвэрийг нь дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн юм. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж