Жил, жилийн наадмаар Монголын улстөрчид, бизнесмэнүүд хөөрөг, гэргий хоёроороо гангарч, өнгөтэй, бэлтэй яваагаа гайхуулдаг байсан бол өнөө жил алтан тоногтой бүсэнд зайгаа тавьж өгсөн сурагтай.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди энэ жилийн наадмаар алтан тоногтой мөнгөн бүсээр гангарсан нь одоо ч олныг шуугиулсан хэвээр л байна.
Оюутолгойн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн энэ зэргийн бүс хийлгэж бүслэлгүй яах вэ гэж нэг хэсэг нь өмөөрч суухад нөгөө хэсэг нь Титэм үгнийхээ эсрэг гоёлоо ч гэж хатуурхаж байгаа юм.
Монгол эр хүн бүс, малгай хоёроо дээдэлж ирсэн. Иймээс экс ерөнхийлөгч Н.Баганбанди бүсэндээ ач холбогдол өгч доривтойхон гоёсон нь энэ бололтой.
Улаан хүрэн дээлэн дээр алтан тоногтой мөнгөн бүс янзтай зохицож харагдана лээ.
Г.ХОРОЛ